b a y l a g
  • УБ, ХУД, 4р хороо
  • Дав - Ня 9.00 - 18.00
  • +976 88118811
Интерьер,Засвар,үйлчилгээ

Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо. Ингэснээр тэрбээр Монголоос түүхэндээ анх удаа 16 насандаа түрүүлж, Дэлхийн хошой аварга болж байна. Румын улсын Мамаиа хотноо 2022 оны есдүгээр сарын 5-17-ны өдрүүдэд Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй.

Тэрбээр 15-16 насны охидын ангилалд 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж, дэлхийн хошой аварга болж байна.

Д.Мөнхзул найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохион байгуулсан өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомын эзэн болсон юм.

306356152_5284604941661633_8827881866178971320_n

306741874_5284605208328273_6422699656130279704_n

 

306356152_5284604941661633_8827881866178971320_n

306741874_5284605208328273_6422699656130279704_n

Монгол Улсын өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван Зул бий. Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид.

Та үл хөдлөх хөрөнгөө яаралтай
заруулахыг хүсэж байна уу?

Мөн худалдан авахыг хүсвэл?

Манай харилцагчид

Хамтран ажиллагсад болон харилцагч байгууллага