Зуучлал- Борлуулалт,Түрээс
Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо. Ингэснээр тэрбээр Монголоос түүхэндээ анх удаа 16 насандаа түрүүлж, Дэлхийн хошой аварга болж байна. Румын улсын Мамаиа хотноо 2022 оны есдүгээр сарын 5-17-ны өдрүүдэд Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй.
Тэрбээр 15-16 насны охидын ангилалд 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж, дэлхийн хошой аварга болж байна.
Д.Мөнхзул найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохион байгуулсан өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомын эзэн болсон юм.
Монгол Улсын өсвөрийн шатарчдын дунд эгч дүү гурван Зул бий. Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид.
>